Шууд Chart

Гаитид ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүн гарлаа

2015-11-06 17:33:51

Өнгөрсөн аравдугаар сарын 25-нд болсон Гаитигийн ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны санал хураалтын дүнг өчигдөр зарлалаа. Энэ дүнгээр сонгуулийн эхний шатанд өрсөлдсөн 54 нэр дэвшигчээс хамгийн өндөр саналтай хоёр нэр дэвшигч сүүлийн шатны санал хураалтад оролцохоор болсон байна.

Нэр дэвшигчдээс хэн нь ч 50-иас дээш хувийн санал авч чадаагүй учраас ийнхүү сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг ирэх сарын сүүлээр зохион байгуулахаар болжээ. Гаити улсын эрх баригч намаас нэр дэвшигч Жовенель Моиз 32 хувь, түүнчлэн тус улсын барилга бүтээн босголтын салбарыг даргалж байсан Селестен Жюд 25 хувийн саналаар тус тус дараагийн шатанд өрсөлдөхөөр боллоо.

Гаитигийн Сонгуулийн хороо энэ үр дүнг зарласны дараа нийт саналын тоогоор гуравдугаарт орж, сонгуулийн дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болсон Жан-Шарль Мойз-ыг дэмжигчид санал тооллого шударга бус болсон гэж үзэн, жагсаал цуглаан зохион байгуулжээ. Жагсаал ширүүсч, улмаар мөргөлдөөний үеэр нэг хүн буудуулж, амиа алдсан талаар мэдээ ирж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Гаитид ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүн гарлаа  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй