Өчигдөр дэлхийн 150 гаруй хотод авлига хээл хахууль, үндэстэн дамнасан корпорациудын хэт их нөлөөллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг Анонимус бүлгийг дэмжсэн багтай жагсаал болжээ. Лондон дахь жагсагчид цагдаа нартай мөргөлдөөн үүсгэж, улмаар 50 гаруй жагсагчийг баривчлан саатуулсан талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
2013 оны 11-р сарын 5-нд Вашингтонд анх эхэлсэн тус жагсаалд энэ жил 650 гаруй хот нэгдэнэ гэж Анонимус бүлэг мэдэгдсэн юм. Харин бодит байдал дээр харьцангуй цөөн хотод жагсаал зохион байгуулсан байна. Лондон дахь багтай жагсагчид болон цагдаа нарын хоорондох мөргөлдөөний үеэр 50 гаруй жагсагч баривчлагдсанаас гадна, цагдаагийн 3 албан хаагчийг эмнэлэгт хүргэжээ.
11-р сарын 5-ны жагсаалыг эмх журамтай байлгах үүднээс жагсагчдыг тодорхой маршрутад төлөвлөсөн цагт явж, жагсаалын гол бэлэг тэмдэг болсон багийг зүүхгүй байхыг Лондоны цагдаагийн газраас урьдчилан сануулж байсан юм. Лондон дахь жагсаал тайван байдалтай эхэлсэн ч цугларсан олон тогтсон маршрутыг зөрчин, Букингемын ордонг зорьсноор цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсэхэд хүрсэн байна. Харин бусад хотод болсон жагсаал цуглаан харьцангуй тайван байдалтай өнгөрсөн байна.
| Анонимус бүлгийг дэмжсэн жагсаал боллоо | ||
| Үзсэн: 321 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.