Шууд Chart

ГХЯ МУИС-тай хамтран ажиллана

2015-11-07 09:24:37

ГХЯ, МУИС-ийн ОУХНУС хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол 2015 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр боллоо. 

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичгийн гол зорилго нь байгууллага хоорондын хамтран ажиллах зарчим, харилцан ойлголцлын хэм хэмжээг тодорхойлох, Монгол Улсын аюулгүй байдал, гадаад бодлогын тулгамдсан асуудал, олон талт хамтын ажиллагааны чиглэл, бодлогын судалгааг хөгжүүлэх, дипломат болон удирдахуйн үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудлаар байгууллага хоорондын болон дипломат ажилтан, эрдэмтэн судлаачдын хүчийг нэгтгэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын харилцаа, дипломат ажлын онол, практикийн уялдаа холбоог сайжруулахад оршиж байгаа юм.


ГХЯ МУИС-тай хамтран ажиллана  
Үзсэн: 467 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй