ОХУ-ын ерөнхий сайд Димитрий Медведев өнгөрсөн 7хоногт Египетийн Синайн Хойгт сүйрсэн зорчигч тээврийн онгоцны осолтой холбогдуулан нислэгийн аюулгүй байдлын асуудлаар засгийн газраа хуралдуулдсан байна. Оросын тээврийн сайд Максим Соколов онгоцны хар хайрцагны мэдээллийг лхагва гарагаас эхлэн тайлж уншиж байна, эхний үр дүн гарч байгаа гэдгийг энэ үеэр мэдэгджээ.
Түүний мэдэгдснээр 58 хүний цогцосыг таниулж, Оросын тээврийн яасм иргэний агаарын тээврийн аюулгүй байдлын арга хэмжээнүүддээ хөндлөнгийн шалгалт хийлгэхийг хүссэн хүсэлтээ Египетийн эрх баригчдад илгээсэн байна. Мөн ОХУ-ын агаарын тээврийн өндөр албан тушаалтаны уламжилснаар олон улсын хамтарсан шинжээчид осолтой холбоотой бүх мэдээ материалыг судлана, иймд мөрдөн шалгалтын ажил нэлээн удаж болзошгүй юм байна.
ОХУ-ын засгийн газар жуулчид тээвэрлэж яваад осолдсон Метрожетийн онгоцонд тэсрэх бөмбөг дэлбэлсэн гэх Их Британийн таамаглалыг шууд няцааж байна. Оросын гадаад хэргийн хэрвээ Их Британид үүнийгээ нотлох баримт байгаа бол шинжээчдэд өгөх хэрэгтэй, хэрвээ тийм зүйл байхгүй бол олон нийтийг төөрөгдүүлэх ташаа мэдээлэл цацахгүй байхыг Лондонд уриалжээ.
| Осолдсон онгоцны хар хайрцагны мэдээллийг шалгаж байна | ||
| Үзсэн: 1023 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.