Шууд Chart

“Ахмад аялагчдын өдөрлөг” боллоо

2015-11-07 14:36:19

Монголын ахмадын чөлөөт холбоо, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв болон ТББ-ууд хамтран “Ахмад аялагчдын өдөрлөг”-ийг хоёр дахь жилдээ зохион байгууллаа. Тус өдөрлөгт 70 гаруй хүн оролцсон юм. Ахмад аялагчид Чингисийн талбайгаас Цэцэрлэгт хүрээлэн хүртэл алхаж, бүжгийн аварга, олс таталт зэрэг тэмцээн зохион байгуулсан юм.

Улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэрээ оруулсан ахмадуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх газар хомс байдаг. Түүнчлэн тэдэнд зориулсан арга хэмжээ ховорхон тохиодог. Ахмадын чөлөөт холбоо энэ байдлыг сайжруулахаар зорин ажиллаж байгаа. Тэд энэ хүрээнд “Ахмад аялагчдын өдөрлөг”-ийг зохион байгуулж байгаа аж.

 “Ахмад аялагчдын өдөрлөг”-ийг улирал бүр зохион байгуулахаар төлөвлөж, бүр олон хүн хамруулахыг зорьж байгаа юм байна. Ингэснээр ахмадуудын эрүүл мэнд болоод сэтгэл санаанд сайнаар нөлөөлөх боломж бүрддэг гэдгийг ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан хэллээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ахмад аялагчдын өдөрлөг” боллоо  
Үзсэн: 204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй