![](/uploads/201511/news/thumb/7d1ee72505aca673a89bf12ff040bb59_x3.jpg)
Цомхотгол явуулж төсвөө хэмнэх нь улс орныг хямралд оруулах нэг шалтгаан гэдгийг судлаачид анхааруулж байна. Засгийн газраас боловсруулсан 2016 оны төсвийн төсөлд төрийн 3000 гаруй албан хаагчийг цомхотгохоор яригдаж байгаа. Гэхдээ энэ нь хэмнэлт болж чадахгүй гэж эдийн засагчид дүгнэж байна.
Үр ашиггүй зардлаа тэвчиж, цалинг 10-20 хувиар бууруулснаар нэг ч хүнийг цомхтгохгүйгээр хямралыг давах боломжтой. Тухайлбал, Байгалийн баялагийн тэгш хуваарилалтын үр дүнд Норвеги улсад ядуу хүн алга. Тус улсын байгалийн баялагийг ганцаараа эзэмшиж байгаа олигархи байхгүй. Төрийн үйл ажиллагаанаас шалтгаалан ажилгүй болж гудамжинд гарсан хүн ч байдаггүй. Европын улс орнууд үндэсний баялагийнхаа үнэ цэнийг унагахгүйгээр хямралыг даван туулдаг. Үндэсний баялаг гэдэгт компани, хүний нөөц, технологи ордог. Европын улс орнууд цалингийн сангаа түшиглэн хямрал, хүндрэлийг даван туулдаг.
Эдийн засаг хүнд байгаа үед хэн нэгнийг ажлаас нь халалгүйгээр асуудлыг шийдэх бусад улс орны туршлага, гарц шийдлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.
Цомхотгол явуулах нь төсөв хэмнэх зөв арга мөн үү | ||
Үзсэн: 713 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.