Энэ хооронд Франц улс Сири, Иракийн нутаг дэвсгэрт Исламын улс бүлэглэлтэй тэмцэх зорилгоор Арабын Булан руу нисэх онгоц тээгчээ илгээхээр төлөвлөж байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олланд энэ шийдвэрээ өнгөрсөн пүрэв гарагт Парис хотноо батлан хамгаалах яамны нэмэлт хамгаалалттай шинэ барилгыг нээх ёслолын үеэр зарласан байна.
Гэхдээ Франсуа Олланд Газар Дундын тэнгис дэх Францын Тулон боомтоос яг хэзээ нисэх онгоц тээгч хөлөг хөдлөх тухай тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Францын нисэх онгоц тээгч цорын ганц усан онгоц Шарль де Голь Арабын Буланд очсоноор Ирак, Сирийн нутаг дэвсгэрт агаарын цохилт өгч байгаа АНУ-ын тэргүүлсэн эвсэлийн агаарын хүчин чадлыг нэмэгдүүлнэ гэсэн үг. Энэхүү стратегийн хөлөг онгоцыг энэ оны хоёроос дөоөвдүгээр сарын хооронд Арабын Буланд байрлуулж, тэндээс өдөрт 15-20 удаагийн нислэг гаргаж байсныг Францын батлан хамгаалах яамнаас мэдээлж байсан. Одоогоор Францын тийрэлтэт сөнөөгч 12 онгоц Арабын Нэгдсэн Эмират, Йорданд байрлаж, Сири Ирак дахь ажиллалаанд оролцож байгаа юм.
Дашрамд мэдээлэхэд Францын батлан хамгаалах яамны шинэ барилгыг Францын арми хилийн чанад дахь ажиллагаанд богино хугацаанд оролцох, хүчээ хөдөлгөхөд хялбар болгох үүднээс арми, зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн төв байруудыг нэгтгэн байршуулах зорилготой байгуулсан байна. Францын батлан хамгаалах яамны 9300 гаруй ажилтан албан хаагч өмнө нь өөр өөр төв байранд ажилладаг байсан бол одоо Францын Пентагон гэж нэрлэгдээд байгаа шинэ барилгад нүүн орж байна.
| Франц хөлөг онгоцоо Арабын булан руу илгээнэ | ||
| Үзсэн: 325 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.