Шууд Chart

Түүх соёлын 5 мянга гаруй дурсгалыг бүртгэлжүүлжээ

2015-11-07 17:41:00

Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалд тооллого явуулжээ. Ингэхэд нийт таван мянга гаруй түүх соёлын үл хөдлөх дурсгалыг тоолж бүртгэлжүүлсэн байна.

Хиргисүүр, буган чулуу, хөшөө чулуу, хадны сүг зураг, булш, хүн чулуу, тахилгын онгон, хөшөө дурсгал, руни бичигтэй чулуу, зурагтай чулуу тамгатай чулуу, чулуун байгууламж, эдлэл гэх зэрэг соёлын өвүүдийг тооллогод хамруулжээ. Тооллогыг аймгийн хэмжээнд зургаан чиглэл гарган сум бүрээс холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан ажилласан байна. Тооллогыг энэ оны тавдугаар сарын нэгнээс эхэлж 10-р сарын нэгний хооронд явуулжээ. Энэ удаагийн тооллогыг улсын хэмжээнд анх удаа хийсэн. Одоо тооллогод хамрагдсан түүх соёлын дурсгалт эдийг цаашид хадгалан хамгаалахад анхааран ажиллаж тооллогод хамааруулсан соёлын өвүүдийг цахим хэлбэрт шилжүүлэх ажил өрнөж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Цагийн хүрд хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Түүх соёлын 5 мянга гаруй дурсгалыг бүртгэлжүүлжээ  
Үзсэн: 433 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй