Шууд Chart

Рауль Кастро Мексикт айлчилж байна

2015-11-07 19:31:09

Өчигдөр Кубын ерөнхийлөгч Рауль Кастро Мексик улсад хийх төрийн айлчлалаа эхэлсэн байна. Энэ айлчлал Рауль Кастрогийн Мексикт хийж байгаа анхны төрийн айлчлал юм.

Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньето Рауль Кастрог улаан хивс дэвсэн, халуун дотноор хүлээн авсан байна. Хоёр орны удирдагчид ганцаарчилсан уулзалт хийж, АНУ руу цагаачлах гэж Мексикийг олноор зорих болсон куб иргэдийн тухай болон хоёр орны харилцааны бусад асуудлыг хөндөн ярилцсан байна. Түүнчлэн Кастро, Пенья Ньето нар боловсрол, аялал жуулчлал, бизнес болон цагаачлалын асуудлаарх хэд хэдэн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Мексикийн засгийн эрхийг 71 жилийн турш тасралтгүй барьж байсан Хувьсгалт нам 2000 оны сонгуулиар тус улсын Консерватив намд ялагдсанаас хойш хоёр орны харилцаа хүйтэрсэн юм. Харин Хувьсгалт намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Пенья Ньето 2012 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараагаас Кубтай харилцаагаа сэргээх бодлого хэрэгжүүлж байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Рауль Кастро Мексикт айлчилж байна  
Үзсэн: 281 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй