Шууд Chart

Мьянмарт сонгуулийн санал тооллого эхэллээ

2015-11-09 11:27:02

Өчигдөр Мьянмар улсад болсон парламентын сонгуулиар сонгогчдын өгсөн саналыг тооллох ажил эхэллээ. Эндээс ирж байгаа мэдээгээр, урьдчилсан байдлаар Аун Сан Су Чи-гийн удирддаг “Ардчиллын төлөөх үндэсний лиг” сөрөг хүчний нам тэргүүлж  байна.

Энэ удаагийн сонгууль нь Мьянмар улсад сүүлийн 25 жилийн хугацаанд зохион байгуулагдсан парламентын анхны нээлттэй сонгууль гэдгээрээ онцлог юм. Нийт 90-ээд намын 6000 гаруй нэр дэвшигч энэ сонгуульд парламентын 664 суудлын төлөө өрсөлдөж байгаа. Мьянмар улсын сөрөг хүчний “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намыг энэ сонгуульд олонхын санал авах магадлал өндөртэй хэмээн олон улсын ажиглагчид үзэж байгаа юм.

Тус улсад парламентын сонгуульд ялсан намын тэргүүн ерөнхийлөгч болдог хуультай. Гэвч “Ардчиллын төлөөх үндэсний лиг” намын дарга Аун Сан Су Чи гадаадын иргэнтэй гэр бүл болсон учраас нам нь сонгуульд ялалт байгуулсан ч ерөнхийлөгчөөр томилогдох эрхгүй юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарт сонгуулийн санал тооллого эхэллээ  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй