ОХУ иргэдээ Египетээс эх оронд нь буцаан авчирч эхэллээ. ОХУ өнгөрсөн баасан гарагаас эхлэн Египетээс ирэх, явах бүх нислэгийг зогсоосноос Оросын 80 орчим мянган жуулчин эх орондоо буцах боломжгүй болоод байсан юм.
Эхний нислэгүүдээр Оросын 11 мянга гаруй жуулчин нутаг буцлаа. Аюулгүй байдлын үүднээс Оросын иргэдэд онгоцонд гар тээш авч явахыг хоригложээ. Египетийн Синайн хойгт Оросын онгоц сүйрсэн шалтгааныг бүрэн тодруулж, агаарын тээврийн аюулгүй байдлыг бүрэн хангасан гэж үзэх хүртэл Орос-Египетийн хооронд зорчигч тээврийн бүх нислэгийг түр зогсоогоод байна.
Баасан гарагт Орос, Египетийн ерөнхийлөгчид утсаар ярьж, Египетэд байгаа Оросын жуулчдыг аюулгүй нутаг буцаахын тулд шаардлагатай бүх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тохиролцсон. ОХУ ийнхүү Египеттэй агаарын харилцаагаа түр зогсоосноор Египетийн аялал жуулчлалын салбар хүндхэн байдалд орно хэмээн ажиглагчид үзэж байна. Жил бүр Египетийг зорих гадаадын нийт жуулчдын гуравны нэг орчим нь Оросын иргэд байдаг аж.
| ОХУ-ын жуулчид Египетээс нутаг буцлаа | ||
| Үзсэн: 306 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.