Шууд Chart

Ирэх жил манай улсад гадаадын 800-1000 сэтгүүлч ирнэ

2015-11-09 12:34:47

Ирэх жил манай улсад АСЕМ-ын 11 дэх удаагийн уулзалт болно. Энэ үйл ажиллагааг сурвалжлахаар дэлхийн өнцөг булан бүрээс 1000 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл ирнэ гэж тооцож байгаа. Тэдний ажиллах орчныг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг туршлагыг Люксембургийн их вант улсаас Б.Батбаяр сурвалжилсан байна.

Өнгөрсөн 7 хоногт АСЕМ-ын гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарын 12 дугаар удаагийн хурал Люксембургийн их вант улсад болсон. Энэ үйл ажиллагааг сурвалжлахаар МҮОНТ-ийн сурвалжлах багаас гадна олон улсаас 100 орчим хэвлэл мэдээллийн ажилтан иржээ.

Зөвхөн орчин нөхцлөөс гадна мэдээлэл авах боломжоор нь сэтгүүлчдийг маш сайн хангаж байлаа. Сүлжээнд холбогдсон бүх компютерээс үйл явдлын мэдээлэл, дүрс, зургийг татаж авах боломжийг олгосон нь авууштай санаа гэж харагдаж байсан. Ирэх жил манай улсад гадаадын 800-1000 сэтгүүлч ирнэ гэсэн тооцоо байгаа. Тиймээс тэдний ажиллах нөхцөлийг хангах талаар АСЕМ-ын ажлын хэсгийнхэн ач холбогдол өгч байгаа гэлээ.

1000 сэтгүүлч Монголд ирнэ гэдэг бол дэлхий даяар мянган хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монголын тухай мэдээлнэ гэсэн үг. Энэ бол бидний хувьд улс орноо сурталчлах маш том боломж. Сэтгүүлчдэд дундуур сэтгэгдэл үлдээвэл дэлхий дахинаар биднийг тэр хэмжээнд л дүгнэнэ гэсэн үг юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Ирэх жил манай улсад гадаадын 800-1000 сэтгүүлч ирнэ  
Үзсэн: 357 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй