Орхон аймгийн Газар тариалангийн бүс нутаг, ХАА-н салбарын үйлдвэрлэлийнх нь ихэнх хэсгийг бүрдүүлдэг Жаргалант сум ургацын баяраа тэмдэглэжээ. Энэ оны хувьд Жаргалант суманд есөн аж ахуйн нэгж, 174 иргэн төмс, хүнсний ногоо тариалжээ. Төмс тариалсан иргэдийн хувьд үрээ Сэлэнгэ аймгийн "Гачуурт" компаниас худалдан авсан нь онцлогтой юм байна.
Энэ зун хур бороо багатай жил болсон ч Жаргалант сумын ногоочид нэг га талбайгаас 120 центнер төмс, хүнсний ногоог нэг га талбайгаас 130 центнерийг хураан авчээ. Харин үр тариаг нэг га талбайгаас 14.4 центнерийг хураасан нь улсын дунджаас дээгүүр үзүүлэлт юм.
Жаргалант сум ургацын баяр тэмдэглэх үеэрээ сумынхаа брэнд бүтээгдэхүүнийг шалгаруулсан. Тус сумын шилдэг бүтээгдэхүүнээр хүрэн болон шар манжин, луувангийн үр тодорлоо. Шинэ сортын үр гаргах нь газар тариалангийн салбарт маш чухал үйл явдал гэж үздэг байна. Мөн тус сумын тариаланчдын бүлэг артишокийн бүтээгдэхүүнийг “Газар шим” компанитай хамтарч зах зээлд нийлүүлж байгаа нь Эрдэнэт хотын брэндээр нэрлэгдсэн.
Түүнчлэн 25 кг хулуу тарьж ургуулсан тариаланчийг ургацын баярын үеэр онцлон сурталчилж байлаа. Энэ онд Жаргалант сумын тариаланчид амжилт, бүтээл өндөртэй ажилласан гэж холбогдох байгууллагаас нь үзэж байгаа юм байна. Тодруулбал, өнгөрсөн сар болсон "Алтан намар" үзэсгэлэн худалдаанд тус сумын 100 гаруй тариаланч оролцож, 90 гаруй тонн төмс, хүнсний ногоо буюу 75 сая төгрөгийн борлуулалт хийжээ. Түүнчлэн тус сумын тариаланчдаас зоорь хүлэмжийн аж ахуйг дэмжих журмын дагуу хэд хэдэн хүнийг урамшуулжээ.
| Орхон аймгийн Жаргалан сум энэ жил ургац арвин авчээ | ||
| Үзсэн: 367 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.