Цахим гэмт хэргийн улмаас 31 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад 1.8 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан байна. Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан ирдэг байна. Үүнийг нь манайхан нягтлалгүйгээр төлбөр тооцоогоо хийж, уг гэмт хэргийн хохирогч болдог гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлж байна.
Сая та бүхэн ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн н.Оюуны яриаг сонслоо. Манай улсад интернэтийн хэрэглээ өргөжихийн хэрээр сөрөг үр дагавар, гэмт үйлдлүүд ч нэмэгдсээр байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
| Цахим гэмт хэргийн улмаас 31 иргэн, аж ахуйн нэгж хохирчээ | ||
| Үзсэн: 406 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.