Шууд Chart

Энэтхэгийн Бихар мужийн сонгуулийн дүн гарлаа

2015-11-09 14:41:59

Энэтхэг улсын хүн ам шигүү суурьшсан бүсийн нэг болох Бихар мужид парламентын доод танхимын сонгуулийн санал хураалтын дүн гарлаа. Энэ дүнгээр тус улсын засгийн эрх баригч Бхаратиа Жаната нам ялагдал хүлээсэн байна.

Бихар мужийн парламентын сонгууль өнгөрсөн 10 дугаар сард эхэлж, энэ сарын эхээр дууссан юм. Парламентын доод танхимын 178 суудлын төлөө намууд өрсөлдсөнөөс, Энэтхэгийн сонгуулийн хорооны мэдээгээр эрх баригч Бхаратиа Жаната нам 58 суудал, харин бусад улс төрийн намуудын эвсэл 178 суудал тус тус авсан байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нариндра Модигийн тэргүүлдэг эрх баригч нам олон хүн амтай мужид ийнхүү ялагдал хүлээсэн нь тус намын эдийн засгийн шинэчлэлийн бодлого ард түмний сэтгэлд хүрэхгүй байгааг харууллаа хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Энэтхэг улсын парламентын дээд танхимын суудлуудыг мужийн сонгуулийн үр дүнд үндэслэн хуваарилдаг юм. Одоогийн байдлаар сөрөг хүчний намууд тус танхимд олонхийг бүрдүүлдэг. Иймээс засгийн эрх баригч Бхаратиа Жаната нам парламентын дээд танхимд төлөөллөө нэмэгдүүлэхийн тулд Бихар мужийн сонгуульд ялалт байгуулахаар ихээхэн чармайж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Энэтхэгийн Бихар мужийн сонгуулийн дүн гарлаа  
Үзсэн: 218 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй