Шууд Chart

АНУ, БНХАУ хамтарсан сургуулилт хийлээ

2015-11-09 14:59:03

АНУ, Хятад хоёр Атлантын далайд тэнгисийн цэргийн хүчний хамтарсан сургуулилт зохион байгууллаа. Энэ талаар Хятадын Батлан хамгаалах яам олон нийтэд мэдээлсэн байна.

Тус яамны өгсөн мэдээгээр хоёр орны тэнгисийн цэргийн хүчний бие бүрэлдэхүүн далай тэнгист санамсаргүй харилцан гал нээхээс сэргийлэх дүрмийн хүрээнд харилцаа холбоо тогтоож, мэдээлэл солилцох сургуулилт хийжээ. Сургуулилт өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Флорида мужийн эргийн ойролцоо болсон байна. Хоёр орны тэнгисийн цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцууд санамсаргүй шөргөлцөх, гал нээхээс сэргийлэхэд энэ сургуулилтын гол зорилго оршиж байсан юм.

Өмнөд Хятадын тэнгист Хятадын байгуулсан хиймэл арлын ойролцоо Америкийн эргүүлийн хөлөг онгоц дөхөж очсоноор тус нутагт хурцадмал байдал үүсээд байгаа. Энэхүү хурцадмал байдлыг цааш даамжрахаас сэргийлэх нь энэ удаагийн хамтарсан сургуулилтын гол зорилго байсан гэж ажиглагчид дүгнэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ, БНХАУ хамтарсан сургуулилт хийлээ  
Үзсэн: 249 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй