Шууд Chart

Парисын бага хурлын бэлтгэл яриа хэлэлцээ үргэлжилж байна

2015-11-09 15:04:16

Энэ сарын сүүлээр Франц улсын нийслэл Парис хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурал эхэлнэ. Тус уулзалтыг угтан улс орны байгаль орчны сайд нар гурван өдрийн албан бус яриа хэлэлцээ зохион байгуулж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2030 он гэхэд дэлхий дээр нэн ядуу гэх ангилалд багтах хүний тоо 100 гаруй саяар нэмэгдэнэ гэж Дэлхийн банк тооцоолоод байна.

Уур амьсгалын өөрчлөлт хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэхэд хүндрэл учруулж, хумхаа болон бусад халдварт өвчин, тахал нэмэгдэнэ гэдгийг эрдэмтэд анхааруулж байгаа. Иймээс Парис хотноо хуран цугласан дэлхийн олон орны байгаль орчны сайд нар энэ удаагийн албан бус яриа хэлэлцээгээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баримтлах бодлогын тухайд нэгдсэн байр суурьт хүрэх, НҮБ-ын бага хурлыг үр дүнтэй зохион байгуулах бэлтгэл ажлыг хангахаар зорьж байна.

Үүнээс гадна сайд нар олон талт яриа хэлэлцээний хажуугаар хоёр талт уулзалт зохион байгуулж байгаа юм байна. 11 дүгээр сарын 30-нд эхлэх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хуралд 100 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Парисын бага хурлын бэлтгэл яриа хэлэлцээ үргэлжилж байна  
Үзсэн: 201 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй