Шууд Chart

Дүрвэгч, цагаачдын түр орогнох байранд үймээн дэгдэв

2015-11-09 15:34:56

Австрали улс визийн хугацаа хэтрүүлэн тус улсад удаан хугацаанд оршин суусан,  эсвэл визгүйгээр хил нэвтрэхийг оролдсон хууль бус цагаач, дүрвэгчдийг түр орогнох газруудад байрлуулдаг. Эдгээр газрын нэг болох Крисмас арал дахь дүрвэгч, цагаачдын түр орогнох газраас Ираны дүрвэгч оргосон ч нэг өдрийн дараа түүний цогцсыг хадан цохионы ойролцоогоос олсон харамсалтай хэрэг гарчээ. Дүрвэгч яагаад амиа алдсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Манус арал дахь түр орогнох газарт нэгэн хазара дүрвэгч гадны нөлөөтэй нас барсан тохиолдол бас гарч байсан юм.

Ираны дүрвэгчийн үхэл ч мөн гадны нөлөөтэй, өөрөөр хэлбэл, түр орогнох газрын харуул хамгаалагч нарын буруугаас үүдэлтэй байх магадлалтай юм. Харин Австралийн Цагаачлалын хэрэг эрхлэх сайд энэ таамаглалыг үгүйсгэж байгаагийн сацуу тун удахгүй гарах задлан шинжилгээний дүнг танилцуулж, мэдэгдэл хийх юм байна. Ираны дүрвэгч амиа алдсан талаар сонссон түр орогнох газар дахь 200 гаруй дүрвэгч үймээн дэгдээж, нийтийн хоолны танхим, эмнэлэг, хуарангийн гадаа хашааг сүйдлэн, гал тавьсан байна. Үймээний үеэр хүн бэртэж, гэмтсэн мэдээ ирээгүй байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дүрвэгч, цагаачдын түр орогнох байранд үймээн дэгдэв  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй