![](/uploads/201511/news/thumb/0190a7482277e03e9687cff73f092487_x3.jpg)
Газрын тос импортлогч компаниуд 13-17 хувийн ашигтай ажиллаж байна. Иймээс шатахууны үнэ өсөхгүй гэж Сангийн сайд Б.Болор хэллээ. Тодруулбал, 2015 оны төсвийн тодотголд “Нефтийн онцгой албан татварыг тонн тутамд 200-300 мянган төгрөгөөр нэмэх саналыг оруулсан. Ингэснээр он дуустал Онцгой албан татвараас 43.5 тэрбум, 2016 оны улсын төсөвт 200 тэрбум төгрөгийн орлого нэмэгдэнэ үзэж байгаа юм.
Харин нефть импортлогчид татвар нэмсэнээр шатахууны үнэ нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх магадлалтай гэж үзэж байна. Үүнд, Сангийн сайд Б.Болор дараах тайлбарыг өглөө. Тэрбээр хэлэхдээ, хэрвээ нефть импортлогчид шатахууны үнээ нэмвэл ШӨХТГ-т хандаж шатахууны үнэд хяналт шалгалт хийлгэнэ гэлээ.
Газрын тос импортлогч компаниуд 13-17 хувийн ашигтай ажиллаж байна | ||
Үзсэн: 386 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.