Израйлийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху АНУ-д айлчилж байна. Ерөнхийлөгч Барак Обама цагаан ордонд Нетаньяхутай уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, үүний дотор олон улсын “5+1” бүлгийн Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг хөндөн хэлэлцэнэ гэж Цагаан ордон мэдээлж байна.
Өнгөрсөн онд Биньямин Нетаньяху АНУ-д төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Конгресст Ираны цөмийн хэлэлцээрийг батлахгүй байхыг уриалсан юм. Энэ уриалгаасаа болж Нетаньяху олны шүүмжлэлд өртөн, улмаар жил гаруйн дараа л Обаматай дахин уулзах гэж байна. Энэ удаагийн хоёр талын яриа хэлэлцээнд Газын зурвас дахь хурцадмал байдлыг хөндөх юм байна. Түүнчлэн Израйлийн аюулгүй байдлаа сахин хамгаалах чадавхийг сайжруулахын тулд Нетаньяху цэрэг батлан хамгаалах салбартаа Америкаас нэмж тусламж дэмжлэг авах, тодруулбал энэ салбар дахь тусламжийн 3,1 тэрбум америк долларыг 5 тэрбум америк долларт хүргэхийг зорьж байгаа юм байна.
| Израйлийн ерөнхий сайд АНУ-д айлчилж байна | ||
| Үзсэн: 258 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.