Шууд Chart

Онгоцны сүйрэлд Британи гаралтай алан хядагчид буруутай байж магадгүй

2015-11-09 17:31:05

Египетийн Синайн хойгт ОХУ-ын онгоц осолдсон шалтгааныг тодруулах мөрдлөг шалгалт үргэлжлэх хооронд энэ талаар олон төрлийн албан болон албан бус таамаг, мэдээллүүд цацагдаж байна. Тухайлбал, Их Британийн “Сандей Экспресс” сонинд, Британи гаралтай алан хядагчид Когалым-Авиа компанийн онгоцны сүйрэлд буруутай байж магадгүй баримт тагнуулынхан илрүүлсэн гэж мэдээлсэн байна.

Өөрсдийгөө онгоцны сүйрэлд буруутай гэж мэдэгдсэн Синайн хойг дахь алан хядагч бүлэг Исламын улс бүлэглэлийн төвтэй хийсэн яриаг чагнаж, улмаар алан хядагчдын зарим нь британи аялгатай ярьж байгааг тогтоосон гэж Их Британийн тагнуулын эх сурвалж мэдээлсэн тухай тус сонин уламжилж байна. Эх сурвалж түүнчлэн Исламын улс бүлэглэлд нэгдэж байгаа Британийн иргэдийн дотор маш нарийн хийц, загвартай тэсрэх бөмбөг угсрах чадвартай хүмүүс байгаа гэсэн байна.

Их Британи, АНУ хоёр тагнуулын мэдээнд үндэслэн онгоц үнэхээр алан хядагчдаас болж сүйрсэн байж магадгүй гэж мэдэгдэж, улмаар Их Британи Шарм-эль-Шейх хотоос тус улсад ирэх, явах бүх нислэгийг өнгөрсөн Лхагва гарагт цуцалсан юм. Харин ОХУ сүйрлийн шалтгааныг албан ёсны үзлэг шалгалтаар тодруулахаас өмнө яарсан дүгнэлт хийх, цуу тараахгүй байхыг улс орнуудад уриалсаар байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Онгоцны сүйрэлд Британи гаралтай алан хядагчид буруутай байж магадгүй  
Үзсэн: 289 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй