Шууд Chart

Богдхан уулыг улсын тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төсөл барьжээ

2015-11-09 18:17:39

Монгол Улсын тусгай хамгаалалттай бүс нутаг бол үндэсний бахархал, бас баялаг байх ёстой. Бид хуулиараа ч энэ бахархлаа хамгаалдаг. Гэхдээ өнөөдөр хуулиас давсан эрх мэдэлтэй хүмүүс хуулийг өөрчлөх шийдлээ гаргажээ. Шинээр ашиглалтад орсон орон сууцууд ямар хуулийн заалтаар Монгол Улсын тусгай хамгаалалттай, Дархан цаазтай Богд уулын энгэрт газар авдаг нь ойлгомжгүй юм.

Тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс буюу Зайсангийн аманд аялал жуулчлалын зориулалтаар газар олгох нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн. Гэхдээ аялал жуулчлал нэрийн дор орон сууц барьсаар байхад хэн ч, хэзээ ч тэднээс хариуцлага нэхэж байгаагүй нь Монголын маань нэг гайхамшиг.

Тухайлбал, энэ бүсэд байшин барих эрхийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар олгодог. Тэд аялал жуулчлалын зориулалтаар 16 давхар орон сууц барихыг ч зөвшөөрдөг байна. Хэн, хэн нь зөвшөөрчихсөн энэ газарт бид яагаад амьдарч болдоггүй юм бэ гэх хэл амыг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо буюу Зайсангийн ам, 4 дүгээр хороо буюу Нүхтийн амны гэр хорооллынхон олон жилийн өмнөөс гаргасан. Өнгөрсөн тавдугаар сард тус дүүргээс сонгогдсон хоёр гишүүн тэдэнд газрыг нь ашиглуулах тал дээр БОНХАЖ-ын сайдтай хэлэлцэж зөвшөөрүүлжээ.

Олон жил хашаа байшинд амьдарсан Зайсангийн уугуул иргэдийг ийнхүү ажил болж эко бичил аялал жуулчлагчид нэрийн дор газар ашиглуулах гэрчилгээ олгож байгаа нь зөвхөн тэднийг ч бодсон хэрэг биш гэдэг нь тодорхой болсон. 

Богдхан уулыг ЮНЕСКО-гоос хүн ба шим мандлын нөөц хэмээн 1997 онд батламжилсан байдаг. Дэлхийн хамгийн анхны Дархан цаазтай энэ уул орчим бол дэлхийн хүн ба байгаль орчны нөөц бүс нутаг гэж ЮНЕСКО давхар дархалсан гэсэн үг. Хэрэв үнэхээр л хуулиа барьсан бол Байгаль орчин ногоон хөгжлийн яам ингэж хөл гишгэх зайгүй болтол аялал жуулчлалын зориулалтаар ч гэсэн газар олгохгүй байсан. Бараг 20 орчим жил ажлын ширээн доогуур явсан авлигалын үр дүн өнөөдөр эргээд хууль болон баталгаажина гэж хэн санах билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Богдхан уулыг улсын тусгай хамгаалалтаас гаргах тогтоолын төсөл барьжээ  
Үзсэн: 2451 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-11-20 19:36
202.179.29 bitii tenegt mal min chi bogd uuliig ergeltend oruulchaarai shaadag shaldan bandi we
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2015-11-20 15:36
Худлаа хоёрын хооронд хулгай хийж байхаар нэг мөсөн эргэлтэнд оруулаад тойруулаад Улаанбаатар хотоо барьсан нь дээр ш дээ. Богд уулыг төмөр замаар Их хөвч хангайгаас нь таслаад хөхтөн туурайтан амьтад бол бүрэн алга болсон ш дээ. Монгол Улсад тэрийг сэргээх сэтгэл, мөнгө, мэдлэг ч байхгүй.
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-11-20 12:18
Тэнэг тэнэг юм бичижаахын. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Ийм үүрэг авснаар жишээн НҮБ-ын татвараасаа хөнгөлүүлэх г.м. Харин тэр хүлээсэн үүргийн хүрээнд наад Богд уулыг чинь хадгалан хамгаална л гэцэн байдаг. Богдын газраас үе үеийн сайд нар зарсан гэдэг нь бараг үнэн. Оюун сайдыг тооцохгүйгээр. Оюун сайд сайд бацх хугцаандаа газар олголт хийхгүй гэсэн тушаал гаргаж амиа авч гарсан. Бусад газар зарсан сайдууд бүгд амьд мэнд мэлтийцгээж б.гаа. Тусгай хамгаалалттай газраас хумслах тухай ярьжаахаар наймаачин сайд нартай хариуцлага тооцох хэрэгтэй.
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2015-11-20 10:09
Ард иргэдээр түрий барьж ашиг сонирхлоо гүйцэлдүүлэг дээдсүүдийг яах вэ? Дархан цаазтай газар бол дархан цаазтай л байх ёстой.
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-10 14:26
Бүх үеийн БО-ны сайдуудын хийсэн нүгэл, бүх тусгай хамгаалалттай газрын болон сав газрын захиргаадыг БОНХАЖЯ-ыг татан буулгах саналыг дэмжиж байна
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-10 09:49
Дэлхийн анхны дархан цаазат газраа хамгаалж чадаагүй БОНХАЖЯ-ыг татан буулгаад Богд уулаа тусгай хамгаалалтаас гарга, бүх тусгай хамгаалалттай газрын болон усны сав газрын захиргаадыг татан буулга тэд юу ч хийдэггүй, ААН-ээс татвар хандив нэхсэн гарууд л байдаг шүүдээ

Бидэнтэй нэгдээрэй