Шууд Chart

Зам тээврийн осолд өртсөн хүмүүст хүндэтгэл үзүүлнэ

2015-11-10 14:24:07

Манай улсад сүүлийн 15 жилд 70 мянга гаруй хүн зам тээврийн осолд өртжээ. Тэдний 6100 гаруй нь амь насаа алдсан байна. Түүнчлэн 2015 оны эхний 10 сарын хугацаанд зам тээврийн ослоор 500 гаруй  хүн амь насаа алджээ.

Замын цагдаагийн газраас зам тээврийн ослоор хохирсон эдгээр иргэнд ирэх ням гарагт хүндэтгэл үзүүлнэ. Дэлхийн улс орнууд 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт  зам тээврийн ослоор хохирсон иргэддээ хүндэтгэл үзүүлж, тэдэнд зориулсан хөдөлгөөн өрнүүлдэг. Манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Ингэснээр зам тээврийн хөдөлгөөнд оролцогчид санамсар болгоомжгүйгээсээ болж ямар аюултай нөхцөл байдалд орж  болохыг сануулах юм байна.

Автомашин гэдэг нэг талдаа нийгмийн хөгжил, дэвшил боловч нөгөө талдаа иргэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байгаа. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч бүр өөрийнхөө болон өрөөл бусдын аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд оролцохыг сануулж байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зам тээврийн осолд өртсөн хүмүүст хүндэтгэл үзүүлнэ  
Үзсэн: 375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй