![](/uploads/201309/news/thumb/2711f80688fe93820d4b0ec1cf7d7f12_x3.gif)
Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, Япон Улсын Саппоро хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Сато Томацү болон бусад албан төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Сато Томацү Нийслэлийн Онцгой байдлын газрын гал сөнөөгчдийн ур чадварыг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хүчин чадлыг бүрэн ашиглах сургалтыг 11-р сард зохион байгуулах талаар санал солилцлоо. Мөн Саппоро хотын Галын газар нь “Жайка” ОУ-ын байгууллагатай хамтран, Улаанбаатар хотын гал түймэртэй тэмцэх ажилд техникийн туслалцаа үзүүлэх 3 жилийн төслийг хэрэгжүүлэхээр болсон”-ыг онцоллоо.
Гал сөнөөгчдийг чадваржуулна | ||
Үзсэн: 958 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.