Шууд Chart

Австрали бусад улс орны шүүмжлэлд өртлөө

2015-11-10 16:54:27

Орогнол хүсч очсон дүрвэгсдийн талаар баримталж байгаа бодлогоосоо болж Австрали улс НҮБ-ын чуулган дээр нэлээд олон орны шүүмжлэлд өртлөө. Цагаачдын завийг эргүүлэн буцаадаг, бас дүрвэгчдийг тусгай төвүүдэд цагдан саатуулдаг байдлаа зогсоох ёстой гэж АНУ, Их Британи болон бусад улс үзэж байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл дөрвөн жилд нэг удаа улс орон болгон дахь хүний эрхийн байдлыг тоймлон авч хэлэлцдэг. Энэ үеэр Швед, Норвеги, Канад, Фужи, Франц, Герман, Швейцарь улс дахь хүний эрхийн байдлыг авч хэлэлцэх явцад 100 гаруй орны төлөөлөгч Австралийн төрийн бодлогыг шүүмжилсэн байр сууриа илэрхийлжээ. Орогнол хүсч очсон нэгэн дүрвэгч зугтахыг завдах үедээ амь эрсэдсэн хэрэг явдал энэ бүх шүүмжлэлийн эхийг тавьсан байна.

Харин энэхүү маргаан шүүмжлэл дагуулсан бодлогынх нь дүнд хүмүүс задгай далайд аюултай аялал хийж амиа алдахыг таслан зогсоож, мөн илүү олон дүрвэгч байршуулах боломж олгож байгаа гэдэг хариу тайлбарыг Австралийн албаны хүмүүс өгч байсан байна. 2013 онд одоогийн Үндэсний Либерал эвсэл Австралийн засгийн эрхэнд гарснаас хойш эрэгт нь хүрэхийг оролдсон дүрвэгчдийн завиудыг хүлээж авалгүй буцаадаг болжээ. Ингэж буцаагдсан орогнол эрэгчдийг Энэтхэгийн далайн дундах Австралийн харьяа Зул сарын арал, мөн Манус, Науру зэрэг арлууд руу илгээдэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Австрали бусад улс орны шүүмжлэлд өртлөө  
Үзсэн: 419 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй