Шууд Chart

Сэлэнгэ аймагт гамшгаас хамгаалах сургуулилт болж байна

2015-11-10 17:28:45

Онцгой байдлын ерөнхий газар жил бүр зарим аймагт гамшгаас хамгаалах дадлага, сургуулилтыг хийж байна. Өнөөдөр Сэлэнгэ аймагт эхэлсэн сургуулилтад аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах  алба болон  мэргэжлийн ангийн нийт 500 гаруй хүн оролцож байгаа ажээ.

Сэлэнгэ аймгийн нутаг үер, гол ус, ой хээрийн түймэрт ихээр өртөж болзошгүй бүсэд оршдог. Тухайлбал, 2015 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд ой хээрийн  50 гаруй удаагийн түймэр гарсан байна. Тиймээс ОБЕГ-аас аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах сургуулилтыг хоёр өдрийн туршид зохион байгуулахаар болоод байгаа юм.  

Гамшгаас хамгаалах сургуулилтыг хийснээр орон нутгийн онцгой байдлынхан албаны ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ослын үед аврагчид  өөртөө болон бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлагагыг олгоход чухал нөлөөтэй гэж  Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат үзэж байна.

Дашрамд дурдахад, Сэлэнгэ аймагт 2015 оны байдлаар гол мөрний усанд 13 хүн амь насаа алдаж, аймгийн онцгой байдлын албан хаагчид дөрвөн хүний амь насыг аварчээ.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэлэнгэ аймагт гамшгаас хамгаалах сургуулилт болж байна  
Үзсэн: 241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй