“Монгол Хүү-Монголын анхны кино” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр боллоо. Уг хурлыг Монгол Улсад үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог аж.
Монголын анхны уран сайхны “Монгол хүү” кино нь 1936 онд дэлгэцнээ гарчээ. Мөн тус ондоо Америкт гарч Америкийн кино академиас шилдэг 10 киноны нэгээр тодруулж байсан нь манай кино уран бүтээлчдэд маш их боломж, цаашид кино бүтээх урам болж өгсөн гэж судлаач, инженер н.Батчулуун хэллээ.
Харин “Монгол хүү” киног 1938 онд хаасан. Одоо нийтэд нээлттэй болгож залуучуудад хүргэвэл сургамж, ухаарал өгөхүйц кино болсон. Тухайлбал, үнэнч шударга, монгол эмэгтэйн уян зөөлөн зан, эх орныхоо газар нутаг, үүх түүхийн төлөө тэмцэх зан чанараас сурах гээд өнгөрсөн, одоо, ирээдүйн бүхий л хүмүүст сургамж өгөхүйц ач холбогдолтой” талаар Монгол кино нэгтгэлийн захирал Ж.Солонго энэ үеэр хэлж байсан юм.
| “Монгол Хүү-Монголын анхны кино” эрдэм шинжилгээний бага хурал боллоо | ||
| Үзсэн: 946 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.