![](/uploads/201511/news/thumb/42d1b60c1dfb5967b1333be26586cb5f_x3.jpg)
Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа “Эгийн голын УЦС” төслийнүйл ажиллагаатай танилцах, харилцан туршлага солилцох уулзалтад оролцлоо. Монгол Улсын эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай, бие даасан ажиллагааг хангахад томоохон үүрэг гүйцэтгэх Эгийн голын УЦС-ыг барих ажил 1991 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр эхэлж байсан ч удаа дараа хойшлогдож, 2013 онд Засгийн газар тус станцыг барих ажлыг дахин эхлүүлэх шийдвэр гаргаснаар төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байгааг СЗХ-ны дарга, хамт олонд төслийн нэгжийн дэд дарга Г.Золбоо танилцуулав.
Мөн төслийн нэгжийн баг өглөө бүр ажлаа эхлэхийн өмнө их ажлын ард шантралгүй гарахын төлөө тангараг өргөдөг өвөрмөц туршлагаасаа хуваалцсан байна. Энэхүү уулзалтад СЗХ-ноос газар, хэлтэс, албадын дарга нар болон мэргэжилтнүүдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцлоо гэж Санхүүгийн зохицуулах хорооны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
“Эгийн голын УЦС” төслийн явцтай танилцав | ||
Үзсэн: 336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.