Шууд Chart

“Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийлээ

2015-11-11 10:50:58

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгждэг “Үдийн цай” хөтөлбөрт НМХГ-аас шалгалт хийжээ. Шалгалтад нийт 60 сургууль хамрагдсан байна.

Шалгалтаар “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгох албан ёсны шийдвэр гараагүй ч зарим сургууль энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн нь тогтоогджээ. Дээрх сургуулиуд НӨХГ, сургуулийн захиргаатай хамтран ажиллах гурван талт гэрээ байгуулан ажиллаж байгаа боловч уг гэрээнд сурагчдын үдийн цайнд олгож буй хоол, хүнсний чанар, аюулгүй байдал, цайны газар, гал тогооны стандарт, ариун цэврийг хангах талаар тусгаагүй байна.

Түүнчлэн сургуулиудын цайны газрын 45 хувь нь зориулалтын бус стандартын шаардлага хангаагүй ажлын байртай байна. Тухайлбал,  нийслэлийн 5, 35, 16, 17, 50, 72, 74, 21, 55, 79, 87, 102, 111, 120, 122 дугаар сургууль зориулалтын бус орчинд хоол үйлдвэрлэж байгаа бөгөөд хоол хүнс бохирдох нөхцөлтэй байгаа нь илэрчээ.

Зарим сурагч хоол идэх аягаа өөрсдөө уутанд хийж авч явдаг нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа аж. Мөн зарим сургууль амархан хагарахгүйг нь бодож меламинтай хуванцар аяга, сав хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Мөн шалгалтаар Эрүүл мэнд, спортын сайдын тушаалаар ЕБС-д зарахыг хориглосон чихэр, шоколад, хийжүүлсэн ундаа, шарсан төмс, бургер зэрэг хүнсний бүтээгдэхүүн зарж байгаа сургуулиудад хариуцлага оногдуулахаар болжээ.

Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийлээ  
Үзсэн: 931 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй