![](/uploads/201511/news/thumb/930d10096231ff39800a035f28a262e1_x3.jpg)
Энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Филиппины нийслэл Манила хотод Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болно. Энэ үеэр Филиппиний эрх баригчид аюулгүй байдлыг хангахад цагдаа, дотоодын цэрэг, гал сөнөөх болон бусад онцгой байдлын албаны 20 мянга гаруй хүнийг дайчлан ажиллуулах талаар Филиппины “Стрэйтс таймс” сонинд мэдээлсэн байна.
Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа АПЕК-ийн уулзалтанд бэлтгэх Хорооны дарга Марсиано Пайнорын ярьснаар, дээд хэмжээний уулзалтын бэлтгэл 95-97 хувь хангагджээ. Мөн Филиппины засгийн газар энэ чиглэл дэх уулзалт хэлэлцүүлгэд энэ оны туршид 214 сая орчим америк доллар зарцуулсан байна. Харьцуулахад, АПЕК-ийг өнгөрсөн онд даргалсан Хятад улс 95 сая америк доллар зарцуулсан байдаг. Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны энэ индэрт Орос, Австрали, Гонконг, Индонез, Канад, Хятад, АНУ, Малайз, Өмнөд Солонгос, Сингапур зэрэг дэлхийн 21 улс багтдаг. Бүс нутгийн энэхүү хамтын ажиллагааны механизмд гишүүнчлэлтэй улс орнууд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 57 хувийг, олон улсын худалдаа эргэлтийн 48 хувийг, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 гаруй хувийг дангаараа эзэлдэг.
АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт болох 11 дүгээр сарын 17-ноос 20-нд Филиппины нийслэл Манилад сургуулийн амралт зарласан бол, 18,19-ний өдрүүдийг “ажлын бус тусгай өдрүүд” болгосон байна. Мөн дээд хэмжээний уулзалт болох хоёр өдрийн хугацаанд Манила хотын дээгүүрх агаарын орон зайг түр хаах бөгөөд үүнтэй холбогдуулж одоогийн байдлаар 400 гаруй нислэгийг цуцлаад байгаа юм байна.
Филиппин АПЕК-ийн уулзалтыг зохион байгуулна | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.