Шууд Chart

БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэхгүй байхыг АПЕК-аас хүслээ

2015-11-11 12:44:18

Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага АПЕК-ийн гишүүн орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ноос 19-ний өдрүүдэд болно. Уулзалттай холбогдуулан БНХАУ зохион байгуулагч Филиппин улсад Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааныг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахгүй байх хүсэлт тавилаа.

Өчигдөр Хятадын гадаад хэргийн сайд Ван И Филиппиний гадаад хэргийн сайд Альберт Дель Росарио-той Филиппиний нийслэл Манила хотод уулзах үеэрээ энэ хүсэлтээ уламжилсан байна. Үүний хариуд Филиппиний тал АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулагчийн хувиар энэ асуудлыг сөхөхгүй гэдгээ мэдэгджээ.

Гэхдээ бусад улс орон Өмнөд Хятадын тэнгисийн газар нутгийн маргааны асуудлыг хөндөх эрх нээлттэй, зохион байгуулагч энэ эрхийг хязгаарлах боломжгүй гэдгийг онцолсон байна. Хятад Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх газар нутгийг өөрийн хэмээн маргаж байгааг Филиппин хүчтэй эсэргүүцдэг. Энэ хүрээнд тус улс Гаага дахь Арбитрын байнгын шүүхэд Хятадын эсрэг зарга үүсгээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэхгүй байхыг АПЕК-аас хүслээ  
Үзсэн: 273 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй