Шууд Chart

“Шинэ Сайншанд” суурьшлын бүсэд 2 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

2015-11-11 12:58:26

Дорноговь аймаг шинэ суурьшлын бүсийн дэд бүтцийн асуудлыг бүрэн шийдсэн бүтээн байгуулалтын ажлаа хүлээн авлаа. Ингэснээр иргэд өмчилсөн газартаа орон сууцны хороолол барьж тав тухтай амьдрах нөхцөл бүрдэх юм.

Сүүлийн жилүүдэд Сайншанд хотын хүн ам өсч байгаатай холбогдуулан хотын баруун хэсэгт “Шинэ Сайншанд” суурьшлын бүсийг байгуулах төлөвлөгөө гарсан байна. Цаасан дээр буусан төлөвлөгөөг бодит ажил хэрэг болгох санхүү хөрөнгийн асуудлыг Азийн хөгжлийн банк болон орон  нутгийн хөрөнгөөр шийдсэнээр цахилгааны шугам, 2 км авто зам, 8.4 мвт-ийн станц, цэвэр усны шугам зэрэг дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Тэгвэл өнөөдөр дахин хоёр км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа

Шинэ суурьшлын бүсэд 1000 айлын орон сууц, 960 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, өрхийн эмнэлэг, үйлчилгээний төв, кино театр, музей, спорт цогцолбор, нутгийн шинэ удирдлагын ордон зэрэг олон нийтийн, үйлчилгээний барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн бөгөөд дэд бүтцийн асуудал бүрэн шийдэгдээд байна. Мөн энэ өдөр Сайншанд хотын ЕБ-ын 5-р сургуулийн гадна талбайд гүйлтийн зурвас, хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, машин зогсоолтой иж бүрэн спорт талбайг ашиглалтад хүлээн авлаа. Дорноговь аймаг өнгөрсөн жилүүдэд боловсролын салбартаа чамгүй хөрөнгө оруулалт хийсэн бол энэ жил шинээр таван цэцэрлэг, хоёр спорт талбай, 320 хүүхдийн сургуулийг ашиглалтад оруулаад байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Шинэ Сайншанд” суурьшлын бүсэд 2 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо  
Үзсэн: 296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй