Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Монгол Улс 1924 оноос хойш нийтдээ дөрвөн удаа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан байдаг. Энэ удаад өөрчлөхөөр төлөвлөсөн асуудлууд нь засаг захиргааны нэгжийг тодорхой болгохоос эхлээд, Монгол төр нэг толгойтой болох чухал зохицуулалтуудыг тусгасан нь ач холбогдолтой гэж тэд үзэж буй юм байна.
ХаринҮндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд заавал бүх нийтийн санал асуулга авах шаардлагагүй. Учир нь “эцэг хууль”-ийн 20-р зүйлд заахдаа Хууль тогтоох дээд байгууллага нь УИХ гээд заачихсан учраас парламентаараа хэлэлцээд өөрчлөлт оруулж болно гэж АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо үзэж байгаа ажээ.
АН-ын гишүүд дэмжигчдийн холбооныхон үргэлжлүүлэн Монгол Улс 1924 онд анхдугаар үндсэн хууль баталснаас хойш 1940, 1960, 1996, 2000 онд өөрчлөлт оруулсан байдаг. 20 жилийн өмнө баталсан үндсэн хууль өнөөгийн улс төр, эдийн засгийн хөгжилд дүйхгүй байна гэж мэдээлсэн юм.
| Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжжээ | ||
| Үзсэн: 369 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.