![](/uploads/201511/news/thumb/019667a54a57b37718bcf7404d6ae680_x3.jpg)
Монголын Банкны Холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит бус хурлаар МБХ-ны Гүйцэтгэх захирал, Ерөнхий нарийн бичгийн даргаар Жигжидийн Үнэнбатыг сонгон томилжээ. Ж.Үнэнбат нь 1985 онд ОХУ-ын Москвагийн Эдийн Засаг Статистикийн Дээд Сургуулийг Эдийн засагч, статистикч мэргэжлээр төгсөж, 1994 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд Олон улсын эдийн засгийн харилцааны мастер зэргийг хамгаалсан, Дэд профессор цолтой.
1985-1987 онд Улаанбаатар хотын САА-д эдийн засагч, 1987-1988 онд Хугацаат цэргийн албанд, 1988-1990 онд Хөдөлмөрийн төвд эдийн засагч, 1990 онд Улсын Банкны Ерөнхий Хорооны Тооцоолон бодох төвд эдийн засагч, 1991-1993 онд Монголбанкны Статистик судалгааны газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1995-1996 онд Монголбанкны Мөнгө зээлийн бодлогын газрын захирал, 1996 онд онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч, 1996-2000 онд Монголбанкны Ерөнхийлөгч, 2000-2006 онд Монголын Банкны Холбооны гүйцэтгэх захирал, 2000 оноос Санхүү Эдийн Дээд Сургуулийн Банк санхүүгийн тэнхимийн эрхлэгч, 2004 оноос Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн /орон тооны бус/, 2009 оноос Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай юм байна.
Монголын банкны холбооны гүйцэтгэх захирлаар Ж.Үнэнбат томилогджээ | ||
Үзсэн: 1365 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.