Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяалагддаг 11 агентлаг байгууллагын албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр 2014 онд батлагдсан байдаг. Энэ хөтөлбөрийн дагуу үндсэн гурван чиглэлээр хоёр сарын хугацаатай сургалт зохион байгуулж эхлээд байна.
Өнөөдөр манай улсын хуулийн салбарт тулгамдаж байгаа олон асуудал бий. Тухайлбал, хуулийн шинэчлэлтүүд Монголын хөрсөнд буугаагүй, мөн гадны жишгийг хуулбарлаж байгаа нь амьдралд нийцэхгүй байна гэдгийг зарим судлаач хэлж байгаа юм. Хууль зүйн салбарынхны сургалт өнөөдөр “Стратегийн дамжаа” сэдвээр үргэлжилж, салбарын сайд Д.Дорлигжав “Хууль зүйн салбарын бодлого” сэдвээр илтгэл тавилаа. Ингэснээр хуулийн байгууллагын удирдлагуудын уялдаа холбоо сайжирч, албан хаагчид мэдлэг чадвараа дээшлүүлж, салбарын бодлого төлөвлөлтөд эерэг үр дүн өгөх боломж бүрдэнэ гэж салбарын сайд үзэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Хууль зүйн салбарынхан мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байна | ||
| Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.