Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын бэлтгэл яриа хэлэлцээ өчигдөр өндөрлөлөө. Гурван өдөр үргэлжилсэн энэ яриа хэлэлцээнд 70-аад орны байгаль орчны сайд нар оролцсон байна. Сайд нар уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгаан болох хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах урт хугацааны төлөвлөгөө шаардлагатай, түүнчлэн улс орон бүр хүлэмжийн хийн ялгаруулалтаа хэрхэн бууруулсныг 5 жил тутам шалгаж, дүгнэх хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.
Харин дэлхийн дулаарлыг бууруулахад өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд ямар үүрэг хүлээх ёстой, мөн энэ ажилд өндөр хөгжилтэй орнууд хөгжиж буй орнуудад хэдий хэмжээний хөрөнгөөр туслах вэ гэсэн асуудлаар талууд саналын зөрүүгээ арилгаж чадаагүй байна.
Энэ сарын сүүлээр Францын нийслэл Парис хотод эхлэх Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын бага хурлыг Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус даргалах юм. 2020 оноос хойш Киотогийн протоколын халааг авах Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон улсын шинэ суурь конвенц батлах ёстой Парисын бага хурал шийдэлд хүрэлгүй өндөрлөх учиргүйг Фабиус онцлоод, өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудад нэг нэгэндээ харилцан буулт хийж, нэгдсэн байр суурьт хүрэхийг уриалсан байна.
| Парисын бага хурлын бэлтгэл яриа хэлэлцээ өндөрлөлөө | ||
| Үзсэн: 297 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.