Өнөөдөр “Архигүй Монгол” Үндэсний чуулган Эрүүл мэнд, спортын яаманд боллоо. Сүүлийн жилүүдэд хөгжингүй орнуудад архины хэрэглээ буурч, эсрэгээрээ хөгжиж буй орнуудад нэмэгдэж байна. Архины хэрэглээ өндөртэй улсуудын тоонд Монгол Улс багтаж байгаа юм.
Дэлхийд 3.3 сая хүн архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн нас барж байна. Манай улсад архинаас үүдэлтэй нойр булчирхай, элэгний хавдрын өвчлөл 10 мянган хүн амд 3-5.8 дахин өссөн байна. Архины хордлогын улмаас жилд дунджаар 500 орчим хүн хорвоог орхиж байгаа тоо баримт бий. Тиймээс архинд хамааралтай болсноо мэдсэн хэн ч өөрийгөө, бас өрөөл бусдад сэтгэл зүйд нь нөлөөлж, архинаас гаргах туршлагыг үндэсний форумын үеэр ярилаа.
Архи өргөж баяр тэмдэглэх ёстой гэх хандлагаас, эмнэлэгт хэвтээд архинаас гарчихна гэх ойлголтоос эхлээд салах ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Архинд хамааралтай болсон ойр тойрны хүнийхээ сэтгэлзүйд нөлөөлж, амьдрах итгэлтэй болгох энгийн аргаас эхлэхийг ч эмч нар зөвлөж байгаа юм. Хамгийн гол нь архинд амьдралаа даатгахгүй байх иргэдийн ухамсар, архичин гэх нэрийг өөрсдөдөө хаяглахгүй байх дадал монголчуудад хамгийн их үгүйлэгдэж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Эмнэлэгт хэвтээд архинаас гарахгүй гэв | ||
| Үзсэн: 327 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.