![](/uploads/201511/news/thumb/5b68736834e999c616f370a16b1ec9b1_x3.jpg)
Цахим мэдээллийн сүлжээгээр “Цогоо гуай” гэдэг нэрээр танигдсан иргэн Б.Цогтгэрэл сүүлийн үед Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар олон нийтэд ойр ойрхон мэдээлэл хийж албан тушаалтнуудыг холбогдох байгууллагаар шалгуулах хусэлт гаргаад байгаа. Өнөөдөр тэрбээр Хөгжлийн банкны захирал, удирдлагуудыг шалгуулах хүсэлтээ АТГ-д гаргасан байна.
Иргэн Б.Цогтгэрэл хүсэлт гаргах үндэслэлээ Хөгжлийн банкны тухай сонин хэвлэлд гарсан санхүүгийн гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй баримтууд болон өөр олон эх сурвалжаас авсан мэдээллүүдэд үндэслэн гаргаж байгаа гэлээ. Өмнө нь Б.Цогтгэрэл хэд хэдэн байгууллага, албан тушаалтныг шалгуулах хүсэлтээ холбогдох байгууллагад гаргаж байсан. Татвар төлөгчдийн мөнгийг хувьдаа завшсан албан тушаалтнуудын хэргийг яавч зүгээр өнгөрүүлж болохгүй. Тэдэнд хариуцлага тооцохын тулд иргэн бүрийн идэвх санаачилга хэрэгтэй гэдгийг тэрбээр хэлж байлаа.
Б.Цогтгэрэл: Хөгжлийн банкны удирдлагууд 120 тэрбум гаруй төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй | ||
Үзсэн: 552 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.