Засгийн газар гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас МҮЭ-үүдийн холбоо Хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлээд байна. Энэ оны болон ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байгаа нь МҮЭ-г бухимдуулж байгаа аж. Тугны суурь хийх, угтах үйлчилгээ гэх мэт 40 гаруй тэрбумыг тэвчиж болох зардалд төсөвлөсөн хэрнээ хүүхдийн мөнгө, цалин, тэтгэвэрт гар татаж байгааг тэд буруутгаж байгаа ажээ.
Өнгөрсөн оноос цалин, тэтгэврийг нэмэх шаардлагыг удаа дараа Засгийн газарт хүргүүлсэн. Гэвч өнөөг хүртэл ямар нэгэн шийдэл гаргахгүй байгаа учраас хамтын маргааныг эхлүүлж, зуучлагч томилуулахаар ажиллаж байгаа юм байна. Харин Хөдөлмөрийн яамнаас нэмэлт хэлэлцээр байгуулах хүсэлт ирүүлжээ.
Хэрэв МҮЭ, Засгийн газар тохиолцоонд хүрч чадахгүй бол арбитр урьж ажиллуулахад хүрнэ. Дараа нь ажил хаялтад шилжих нөхцөл үүсдэг учраас ийм байдалд хүрэхгүй асуудлаа тохирно гэдэгт МҮЭ итгэлтэй байгаа ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| 2016 оны төсвийг эсэргүүцэв | ||
| Үзсэн: 370 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.