![](/uploads/201309/news/thumb/bfb339247ce59cf4ee6ed4693ba56038_x3.jpg)
1.Хэрэв хүний тархи хард диск байсан бол 2,5 петабайт (2.5 сая гигабайт) хэмжээтэй байх ажээ.
2. Харааны ой тогтоолт нь тийм ч баталгаатай баримт болж чадахгүй нь. АНУ-д 235 буруу ял шийтгэл оногдуулсан байсны 75 хувь нь баталгаатай биш буюу гэмт хэргийн гэрчийн царайг танилтаар илрүүлсэн хэрэг байжээ.
3. Согтууруулах ундааны зүйл нь тархин дахь ой санамжийг удаан хугацаанд хадгалах үйл ажиллагаанд саатал учруулдаг тус идээг хэрэглэсий маргааш нь өмнөх оройнхоо явдлыг санахдаа муу байдаг ажээ.
4. Хүний царай тогтоохгүй буюу мартах үзэгдэл нь ой тогтоолтын ховор төрлийн гажиг (амнезии) бөгөөд prosopamnesia гэж нэрлэгддэг юм байна.
5. Тархины гиппокампе/ hippocampus/ хэсэг нь дурсамжийн процесст чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Энэ нь 80 насанд л саардаг бөгөөд ингэхдээ мэдрэлийн судасны эсийн 20 хувь алдагдсан байдаг байна.
6. Богино хэмжээний дурсамж нэгэн цаг хугацаанд 7 төрлийн мэдээллийг агуулж чаддаг гэнэ. Гэхдээ зөвхөн 20 секундэд.
7. Тааламжгүй дурсамжийг арилгаж болдог гэнээ. Судлаачид beta blocker хэмээх эмийг санал болгож байгаа бөгөөд энэ нь таагүй дурсамжийг эргэн санах үйл ажиллагааг цоожлох ажээ.
8. Насанд хүрсэн хүмүүсийн ихэнхдээ дурсамж 15-25 насанд нь эхэлдэг байна. Энэхүү “ой дурсамжийн цохилт”-од бүх дурсамжийн 60% орчмыг эзэлж ч болзошгүй байдаг байна шүү.
9. Хэдийгээр сонирхол татах сэдэв байсан ч насанд хүрэгсэд 20 минут л анхаарлаа төвлөрүүлж чаддаг байна.
10. 2001 оны судалгаагаар солгой хүмүүс илүү ой санамжтай байдаг гэдэг нь тогтоогджээ. Тархин дахь эргэн санахад гол үүрэг үзүүлдэг холбогч эд нь солгой хүмүүст арай том хэмжээтэй байдаг юм байна.
Хүний ой санамжийн талаархи 10 сонирхолтой баримт | ||
Үзсэн: 1857 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.