Шууд Chart

Төрийн есөн хөлт цагаан тугийн эх загварыг заллаа

2015-11-11 16:29:36

Маргааш тохиох “Монгол бахархал”-ын өдрийг угтаж Монгол цэргийн музейд Төрийн есөн хөлт цагаан тугийн эх загварыг хүндэтгэн залж, үзэгч түмний хүртээл болгож эхэллээ.

1992 онд батлагдсан Үндсэн хуульд “Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт “Их цагаан туг” нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн” гэж заасан байдаг. Мөн Монгол Улсын Төрийн Бэлгэ Тэмдгийн тухай хуулийн 1 дүгээр бүлгийн 2 дугаар зүйлд, “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” хэмээн хуульчлан заасан байдаг. Тиймээс Монгол бахархлын өдрөөр Есөн хөлт цагаан тугаа Монгол цэргийн музейд хүндэтгэн залж байна.

Есөн хөлт цагаан тугийн анхны загварыг Зэвсэгт хүчний 032-р ангид хадгалж байсан. 032-р ангийнхан Монгол цэргийн музейтэй хамтарч үндэсний бахархалт өдрөөр  есөн хөлт цагаан тугаа “Төрийн бэлгэдлийн танхим”-д байрлуулж байгаа юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төрийн есөн хөлт цагаан тугийн эх загварыг заллаа  
Үзсэн: 333 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй