Гурван жил тутамд зохион байгуулдаг Араб болон Өмнөд Америкийн орнуудын дөрөв дэх удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт өчигдөр Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотноо эхэллээ. Чуулганд оролцогчид бүс нутаг хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцэж байна.
Хоёр өдөр үргэлжилж байгаа энэ чуулга уулзалтад Арабын орнуудын холбооны 22 улс, Өмнөд Америкийн 12 улсын төр, засгийн тэргүүн нар оролцож байна. Мөн энэ удаагийн чуулга уулзалтад Палестиний төлөөлөгчид оролцож байгаа нь Палестины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг талууд хүлээн зөвшөөрч байгааг илтгэж байна хэмээн ажиглагчид тайлбарлаж байна.
Чуулганаар хэлэлцэх гол сэдэв: бүс нутаг хоорондын худалдаа, эдийн засгийг өргөжүүлж, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудал юм. 10 жилийн өмнө Арабын орнууд болон Өмнөд Америк хоорондын худалдааны нийт эргэлт ердөө 6 тэрбум америк доллар байсан бол 2014 онд 30 тэрбум америк долларт хүрч өссөнийг Египетийн ерөнхийлөгч Абдул Фаттах Ас-Сиси цохон тэмдэглэсэн байна.
Чуулга уулзалтад оролцсон НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун “Ойрхи Дорнодын улсууд терроризмтой тэмцэхдээ хэт хатуу арга хэрэглэх нь гал дээр тос нэмсэнтэй адил, тиймээс аль болох хүчирхийллийг багасгах хэрэгтэй” гэж мэдэгджээ.
| Араб, Өмнөд Америкийн дээд хэмжээний чуулга уулзалт болж байна | ||
| Үзсэн: 191 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.