Словений засгийн газар нутаг дэвсгэрт нь орж ирж байгаа дүрвэгч цагаачдын урсгалыг хязгаарлах зорилгоор Хорваттай залгаа хилдээ хаалт босгохоор шийдвэрлэлээ. Гэхдээ хилийн шалган нэвтрүүлэх цэгүүд нээлттэй хэвээр үлдэнэ гэдгийг тус улсын ерөнхий сайд Мирослав Церар онцолж байна.
Өнгөрсөн сард Унгар улс Серби болон Хорваттай залгаа хилээ хааснаас үүдэн Германыг зорих дүрвэгчид чиглэлээ өөрчилж, Словений нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болсон юм. Улмаар нэг сар хүрэхгүй хугацаанд 170 гаруй мянган дүрвэгч Словений хилээр нэвтэрсэн дүнтэй байна. Ирэх өдрүүдэд энэ тоо 30 орчим мянгаар нэмэгдэх төлөвтэй байгааг албаны эх сурвалжууд мэдээлж байна.
Иймээс эдгээр дүрвэгчийг Словений хилийг хууль бусаар давахаас сэргийлж, шалган нэвтрүүлэх цэгүүдээр дүрэм журмын дагуу нэвтрүүлэхийн тулд хаалт, хашлага босгож эхэлсэн байна. Харин дүрвэгчдийг шалган нэвтрүүлэх цэгээр оруулах ажил үргэлжлэх учир тус улс хилээ бүрэн хаалаа гэж ойлгож болохгүйг Мирослав Церар хэлж байна.
| Словени Хорваттай залгаа хилдээ хаалт босгож байна | ||
| Үзсэн: 292 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.