Шууд Chart

Португал улсын Засгийн газар огцорч магадгүй

2015-11-11 17:09:27

Португал улсын парламент Засгийн газрынхаа оруулсан бодлогын баримт бичгийн төслийг баталсангүй. Ингэснээр хоёр долоо хоногийн өмнө тангараг өргөж, бүрэн эрхээ хүлээн авсан шинэ Засгийн газар огцорч болзошгүй боллоо. Евро бүсийн гишүүн Португал улс өрийн хямралд нэрвэгдэж, улмаар 2010 оноос хойш бүсээ чангалах бодлого хэрэгжүүлж байгаа. Тус улсын эрх баригч барууны төвч эвсэл өнгөрсөн сард болсон сонгуульд дахин ялалт байгуулсан ч, парламентад дийлэнх олон болж чадаагүй юм.

Харин сонгуульд удаалсан сөрөг хүчний Социалист нам парламентад суудалтай зүүн жигүүрийн бусад нам хүчнийхэнтэй яриа хэлэлцээ хийн, эвсэл байгуулсан байна. Үүний үр дүнд сөрөг хүчний зүүний эвслийнхэн нийт 122 суудалтайгаар 230 гишүүнтэй парламентад олонх болоод байна. Шинээр олонх болсон тус эвсэл Засгийн газрын оруулсан бүсээ чангалах бодлогын баримт бичгийн төслийг эсэргүүцсэнээр төсөл батлагдсангүй.

Ингэснээр тус улсын одоогийн Засгийн газар огцорч, зүүний эвсэл шинээр Засгийн газар байгуулж магадгүй боллоо. Одоогийн Засгийн газрыг хэвээр үлдээх үү, эсвэл шинэ Засгийн газар байгуулах уу гэдэг эцсийн шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Анибал Каваку Силва гаргах ёстой юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Португал улсын Засгийн газар огцорч магадгүй  
Үзсэн: 760 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-11-11 17:19
Манай засгийн газар суралцах хэрэгтэй явж туршлага судлах юмуу, Грекээс ч гэсэн

Бидэнтэй нэгдээрэй