Шууд Chart

М.Зоригт: Нийтийн тээврийн салбарт хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллана

2015-11-11 17:52:25

Өнөөдөр Зам тээврийн сайд М.Зоригт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа. Нэгэнт төр хийж чадахгүй байгаа ажлыг хувийн хэвшилтэйгээ хамтраад, боломжтой хувилбараар шийднэ. Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшил хамтраад хүндхэн байгаа зорчигч тээврийн салбарыг ашигтай, орлоготой, аюулгүй, шуурхай болгох боломж байна гэж салбарын сайд онцолсон юм.

Том оврын автобус нэг хүн тээвэрлэхдээ 700 төгрөгийн зардал гаргаад 500 төгрөг авдаг. Гэтэл нийтийн тээвэрт ухаалаг систем нэвтэрснээр иргэд картаа уншуулахгүй, төлбөрөө төлөхгүй зорчиж, дутуу мөнгө төлж байгаа нь нийтийн тээврийн тарифын алдагдал нэмэгдэх шалтгаан болсныг зорчигч тээврийн нэгтгэлийнхэн хэлж байна. Харин том оврын автобусаар нийтийн тээвэрт үйлчилдэг хувийн аж ахуйн нэгжүүд үүнийг зөв гарц гэж тодорхойллоо. Учир нь автобус бүр нэг цагт гаргасан зардлаараа тооцож ажилласан хугацааныхаа төлбөрийг нийслэлээс авахаар болсон. Одоо харин шударга өрсөлдөх боломжийг бүрдүүлэх л үлдсэн гэлээ.

Алдагдалтай ажиллаж байгаа нийтийн тээврийн салбарт хэн ч хөрөнгө оруулалт хийдэггүй. Тиймээс хууль эрхзүйн орчныг нь ч тодорхой болгох хэрэгтэйг тээвэрчид хэлж байна.Харин салбарын сайд М.Зоригт “Монгол Улсын нийтийн тээвэр хүрэлцэхгүй байна гэдэг худлаа. Өнөөдөр зорчигч тээврийн салбарт үйлчилдэг машинуудын 80-90 хувь нь тээвэрчин гэсэн ангилалд хамаардаггүй байсан. Одоо тээвэрчид нэг долгион дээр нэгдэж, асуудлаа шийднэ” гэсэн юм.

Ямар ч байсан Монгол Улс хот хоорондын зорчигч тээврийн парк шинэчлэлийг хийсэн. Тэдэнд 2.5 хувийн хүүтэй автобус нийлүүлсэн. Яг энэ зарчмаар хуучирчихаад байгаа Нийслэлийн нийтийн тээврийнхээ парк шинэчлэлийг шийдэх боломж байгаа гэж салбарынхан харж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Цагийн хүрд" хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

М.Зоригт: Нийтийн тээврийн салбарт хувийн хэвшлүүдтэй хамтарч ажиллана  
Үзсэн: 261 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй