Шууд Chart

Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгав

2015-11-12 10:10:24

УИХ-ын нэгдсэн чуулган өчигдөр орой хуралдаж 2016 оны төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авсан байсан ч завсарлагын хугацааг дуусгасан хэмээн мэдэгдсэн учир хуралдаан үргэлжилж, Төсвийн байнгын хороогоор дэмжигдсэн болон дэмжигдээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан юм.

УИХ дахь МАН-ын бүлэг "Монгол цэрэг, бүтээн байгуулалт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах 24.0 тэрбум төгрөгийг Батлан хамгаалах сайдын төсвийн багцад нэмж тусгах саналыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин УИХ-ын гишүүн, дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг, "Монгол цэрэг, бүтээн байгуулалт хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн гээд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, энэ ажилд цэргийн алба хааж буй залуучуудыг мэргэшүүлэн, цалин олгож, орлоготой болгох ач холбогдолтой хэмээн тайлбарласан. Дээрх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Түүнчлэн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажил зохион байгуулах, газар хөдлөлтийн идэвхжилт, цаашдын төлөв байдлыг нарийвчлан судлах ажлыг өргөжүүлэх, газар хөдлөлтийг бүртгэх станцын хэвийн үйл ажиллагааг хангахад зориулж холбогдох салбарын сайд нарын төсвийн багцын урсгал зардлыг 783.4 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал дэмжигдсэн юм. Мөн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багц дахь махны урамшууллын зардлыг 2.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Баян-Өлгий аймагт шинээр ашиглалтанд орж буй хувийн цэцэрлэгийн хувьсах зардал, орон нутгийн өмчит цэцэрлэгийн хувьсах болон тогтмол зардалд нийт 218.9 сая төгрөгийг нэмж тусгах, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багц дахь эрдэм шинжилгээний ажлын урсгал зардлыг 1.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, Тусгай сургуулиудад /6 сургууль/ туслах багш ажиллуулах болон үдийн цай, хоол, эм, хичээл практикийн зардалд зориулж Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын төсвийн багцын урсгал зардлыг 1.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх саналууд олонхийн дэмжлэг авлаа.

Гишүүд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтаас хасах, 2016 онд санхүүжих дүнг бууруулах болон нэмэгдүүлэх, зохицуулалт хийх саналуудыг санал тус бүрээр хэлэлцэн шийдвэрлэсэн. Тухайлбал, Уул, уурхайн сайдын төсвийн багцын өөрийн орлогыг 5.000.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, энэхүү орлогын гүйцэтгэлд үндэслэн геологи хайгуул, судалгааны зардлыг 5.000.0 сая төгрөг хүртэлх дүнгээр нэмэгдүүлэх, АСЕМ-ын чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангах үүднээс Иргэний нисэхийн ерөнхий газрын аюулгүйн тоног төхөөрөмжийн зардлыг 13.500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, мөн дүнгээр тус газрын навигацийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтын саналууд олонхийн дэмжлэг авлаа.

Энэ өдрийн хуралдаанаар төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн асуудал, Гамшиг судлалын хүрээлэнг ОБЕГ-тай нэгтгэх эсэх, Завхан аймгийн Их-Уул суманд баригдах сургуулийн барилгатай холбоотой асуудал хөндөгдсөн бөгөөд УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөний дагуу чуулганы хуралдаан түр завсарлаж, Төсвийн байнгын хороо хуралдлаа. Байнгын хороо УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу асуудлыг хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, дэмжигдсэн саналуудыг нэгтгэн томьёолж чуулганы нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ танилцуулсан юм.

Ийнхүү санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг гуравдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэнээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм.

 


Төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дуусгав  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.113.xxx [59.153.113.xxx] 2015-11-12 11:16
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, дотроо 00-той, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй