Шууд Chart

Томсон Ройтерсийн сэтгүүлд манай эрдэмтэд жилд 200 гаруй бүтээлээ нийтэлдэг

2015-11-12 11:12:43

Сүүлийн жилүүдэд манай эрдэмтдийн олон улсын нэр хүндтэй хэвлэлд нийтлүүлсэн бүтээлийн тоо тасралтгүй нэмэгдэж байна. Тухайлбал, Томсон Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй олон улсын сэтгүүлд манай эрдэмтэд жилд 200 гаруй бүтээлээ нийтэлдэг байна.  МУИС-аас энэ жил 48  бүтээл нийтлүүлжээ.

Монгол эрдэмтэд хүн төрөлхтний мэдлэгийн санд хувь нэмрээ оруулж, байр сууриа бэхжүүлсээр байна. Тухайлбал, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал Т.Чулуун 2011 онд Томсон Ройтерст бүртгэлтэй олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн. Тэрбээр өнөөдөр Хитачи компанитай хамтарч Монголд зориулсан сэргээгдэх эрчим хүчний хөргөх системийг турших ажлыг эхлүүлээд байгаа юм байна. 

МУИС судалгааны их сургууль болно гэж хэтийн зорилгоо тодорхойлсон. Энэ оны байдлаар Томсон Ройтерсийн сэтгүүлүүдэд Монгол Улсын эрдэмтдийн хэвлүүлсэн нийт өгүүллийн гуравны нэгийг МУИС-ийн багш, судлаачид хэвлүүлжээ. Боловсролын сал­бар дахь дэлхий нийтийн чиг хандлагад их, дээд сургуу­лиуд зөвхөн оюутанд хичээл заах бус харин сургалт судал­гааны төв болж байгаа. Манай улсад ч энэ жишиг хэрэгжиж, ихэнх их, дээд сургуулиуд хэтийн зорилгоо болгон үйл ажиллагаа явуулж байна.

 

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Томсон Ройтерсийн сэтгүүлд манай эрдэмтэд жилд 200 гаруй бүтээлээ нийтэлдэг  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй