Мьянмарт өнгөрсөн ням гарагт зохион байгуулсан парламентын сонгуулийн санал тооллого үргэлжилсээр байна. Одоогоор парламентын дээд, доод танхимын нийт суудлын 60-аад хувь буюу 299 суудлын санал тооллогын дүнг зарласнаас 256-д нь Ан Сан Су Чи-гийн тэргүүлсэн сөрөг хүчний Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам ялалт байгуулсан байна.
Харин эрх баригч цэргийн эрх дархтнуудын Эв нэгдэл, хөгжлийн холбооны нам ердөө 20 гаруй суудал авчээ. Ан Сан Су Чи-гийн сөрөг хүчний намынхан энэ удаагийн сонгуульд илт давуу ялалт байгуулсан гэдэгтээ итгэлтэй байгаа юм. Иймээс өчигдөр Ан Сан Су Чи үндэсний эв нэгдэлд уриалан, Мьянмарын ерөнхийлөгч болон цэргийн эрх дархтнуудыг яриа хэлэлцээнд урьж, захидал илгээсэн байна. Захидлын хариуд Мьянмарын ерөнхийлөгчийн ажлын алба болон Зэвсэгт хүчин тус тусын мэдэгдлээр Ардчиллын төлөөх үндэсний холбоо нам сонгуульд амжилттай оролцсонд баяр хүргээд, яриа хэлэлцээнд оролцох бодолтой байна гэдгээ илэрхийлжээ.
| Ан Сан Су Чи цэргийнхэнтэй яриа хэлэлцээ хийнэ | ||
| Үзсэн: 343 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.