Шууд Chart

Пакистан Хятадад газар түрээслүүлнэ

2015-11-13 11:15:55

Хятад, Пакистаны засгийн газар Хятадыг Ойрхи Дорнод, Африк, Европ руу гарцтай болох боломжийг олгох эдийн засгийн онцгой бүс байгуулахаар 46 тэрбум америк долларын хамтарсан төсөл хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү төслийн хүрээнд Пакистан улс Гвадар боомтод эдийн засгийн онцгой бүс байгуулахад зориулж газар түрээсээр ашиглах зөвшөөрлийг Хятадын талд өгчээ.

Пакистаны хамгийн буурай аж байдалтай Балучистан мужийн засаг захиргаа 280 га газраа 43 жил түрээслэх зарчимаар Хятадын талд өгч байна. Хятадын Пакистаны 46 тэрбум америк долларын хөрөнгө оруулалттай эдийн засгийн корридор Хятадыг Арабын тэнгисийн баруун бүстэй холбох юм. Энэ төслийн цаад зорилго нь Төв болон Өмнөд Азид Америк, Энэтхэгийн нөлөөг хязгаарлаж, худалдаагаа нэмэгдүүлэх, далайн тээврийн гарцаа тэлэхэд оршиж байна гэж судлаачид үздэг юм.

Мөн мэргэжилтнүүд Гвадар боомтыг ашигласнаар Африк, Ойрхи Дорнодын газрын тос, байгалийн хийг Хятад улс руу  импортлох урт замыг олон мянган км-ээр багасгаж, улам дөт болгох ач холбогдолтой гэж дүгнэдэг юм. Пакистаны засгийн газар Гвадар боомтыг хамгаалахад аюулаас хамгаалах тусгай хүчний тоог 10-25 мянгад хүргэж нэмэгдүүлж байгаа юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Пакистан Хятадад газар түрээслүүлнэ  
Үзсэн: 288 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.169.xxx [183.81.169.xxx] 2015-11-13 12:03
Манай улс хүнд үедээ Япон,Хятадад бүр тэр говьд газар түрээслүүл. Юун Халх гол бэ. Гонконгийг хөгжилтэй болгоод авсан бус уу. Яагаад болохгүй гэж. Одоогийнх шиг ард олноо хоосруулж зээл авч,ахмадуудаа хоосон үдэж дуусч байдаг зөв юм уу.

Бидэнтэй нэгдээрэй