Иран улс Иракд байгалийн хий экспортлох гэрээ байгуулжээ. Ингэснээр Иран Иракийн өмнөд Басра хотод өдөрт 25 сая куб метр байгалийн хий нийлүүлэх юм. Иранаас эхний ээлжинд өдөрт дөрвөн сая куб метр байгалийн хий нийлүүлж, ирээдүйд өдөрт 25-35 сая куб метрт хүргэхээр гэрээнд тусгажээ.
2013 онд Иран, Иракийн засгийн газар Өмнөд Парс эрчим хүчний төвөөс Багдад руу байгалийн хий экспортлох гэрээнд гарын зурсан. Гэвч Исламын улс бүлэглэлийн Ирак дахь үйл ажиллагаатай холбогдуулан аюулгүй байдлын үүднээс хий нийлүүлэлт удаан хугацаанд саатаад байгаа юм. Харин шинэ гэрээгээр Иран Иракийн Садр, Багдадын эрчим хүчний станцуудад 270 км хийн хоолойгоор дамжуулж, байгалийн хий нийлүүлэх юм байна.
| Иран Иракт байгалийн хий нийлүүлнэ | ||
| Үзсэн: 274 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.